Mongol uls 21-r zuund uraldaan
. .
.


ХYСЛЭНГИЙН НУУЦ БУЮУ БИД БУРХНЫ ЗАЯАСНААР ЯДУУ АМЬДРАХ ЁСТОЙ ГЭЖ YY?


Surenjav Davaa


Хvнд эерэг 7 мэдрэмж байдаг. Хvсэл, итгэл, хайр, найдвар, секс, санаачлага, уян сэтгэл. Эдгээр 7 эерэг сэтгэл хєдлєлvvд нь хvнийг тєлєвших, хувь хvн болж єсєхєд нь чухал хvчтэй нєлєє vзvvлдэг. Энэ долоон мэдрэмжийн нэг болох хvслийг хvн ухамсартаа шингээж чадвал баялагт хvрэх анхны алхам болдог.

Ноён Фуллер хар арьст ядуу тариачны гэр бvлд тєрсєн бєгєєд дєнгєж 5 настайгаасаа хєдєлмєрлєж эхэлсэн юм. Тvvний гэр бvлийнхэн энэ ядуу амьдралаа єєрийн хувь заяа гэж vздэг байлаа. Фуллерийн бусдаас ялгарах нэг онцлог нь тэр сайхан ээжтэй байсан явдал юм. Эх нь хvvхдvvдийнхээ ядуу даржин амьдралтай эвлэрхийг огт хvсдэггvй байсан бєгєєд нэгэн удаа хvvдээ "Бид яагаад ядуу байх ёстой юм бэ? Бурханы заяаснаар ийм байгаа гэж надад бvv ярь. Харин чиний эцэг хэзээ ч баяжихыг хvсч байгаагvй учраас бид ядуу байгаа юм. Бидний хэн нь ч энэхvv амьдралд ямар нэгэн юм єєрчилье гэж бодож явсангvй!" гэж vнэн сэтгэлээсээ хэлжээ. Баян болох хvсэл хэнд ч алга гэсэн дээрх яриа бяцхан Фуллерын толгод дэндvv гvнзгий шигдэн орсноос тvvний амьдрал эрс єєрчлєгдсєн юм. Яагаад гэвэл тэр баян болохыг шуналтан хvсчээ. Фуллер зєвхєн юу хvсч байгаагаа бодоод, бусдыг нь толгойноосоо авч хаяжээ. Ийнхvv Фуллерыг эзэмдсэн баяжих гэсэн жолоогvй хvсэл нь тvvнийг баялагт хvргэжээ. Єдгєє Фуллер хувийн 7 том компани, нэг томоохон сонины эзэн болжээ. Фуллерээс амжилтынх нь нууцыг асуухад тэрээр хvvхэд байхдаа эхээс сонсож байсан vгээр хариу барин "Бид буханий заяснаар ядуу баигаа юм биш. Харин чиний эцэг хэзээ ч баяжихыг хvсээгvй болохоор бид ядуу даржин амьдарч байгаа юм" гэдгийг давтан хэлжээ. Фуллер баяжихыг зvгээр нэг хvсээд зогсолгvй, бvр шуналтан хvсч, хvслээ vйлдэл болгож чадсанаар мєрєєдєл нь биелсэн юм. Тvvнийг мятрашгvй их хvсэл, хязгааргvй их тэмvvлэл нь ялалтанд хvргэсэн юм.

Амь даатгалын тєлєєлєгч ноён Дербигийн ах нэлээд том фермтэй, олон зуун єнгєт арьстнууд тэнд ажилладаг байлаа. Ноён Дерби ахынхдаа зочлоод улаан буудай цохиход нь тусалж байхад тээрмийн хаалга аяархан онгойж єнгєт арьстан охин vvдэнд зогсож байлаа. Ноён Дербигийн ах нь толгойгоо єндийлгєн "Чи яах гэж явна?" гэж хашгирав. Охин "Ээж 50 цент єгєєч гэж байна" гэхэд "Юу ч єгєхгvй гэртээ харь" гэж ноён Дербигийн ах бархирав. "За ноёнтон" гэж охин зєвшєєрсєн атлаа байрнаасаа хєдєлсєнгvй. Тэд ажлаа vргэлжлvvлэн хийж, охин яваагvйг анзаарсангvй. Хэсэг хугацааны дараа охин яваагvй байгааг ноён Дерби ах харж "Би чамайг гэртээ харь гэсэн. Яавахгvй бол балбана шvv" гэж орилов. "За ноёнтон" гэсэн боловч охин бас л хєдєлсєнгvй. Ахынхаа догшин зантайг мэдэх болохоор банз бариад охин уруу дєхєн очиж байгаа тvvний царайг хараад ямар нэг аймшигтай юм болно гэж айж байлаа. Ноён Дерби охинд дєхєж очиход охин нэг алхам урагшлаад цангинасан чанга хойлойгоор "Тэр 50 цент ээжид тун хэрэгтэй байгаа юм" гэв. Ноён дерби охиныг минут хэртэй харж зогссоноо банзаа шалан дээр тавьж халаасандаа гараа шургуулан хагас доллар гаргаж ирэв. Охин мєнгєє аваад, дєнгєж сая номохруулсан хvнээс харцаа салгалгvй хаалга уруу аяархан эргэв. Охиныг явсны дараа ноён Дерби хайрцаг дээр суун удаан гєлєрсєн юм. Магадгvй тэр тархин дундуураа яаж татуулснаа нягтлан бодож байсан байж болох юм. Охин яаж ингэж чадав? Уур хилэнг ууршуулан замхруулж, архирч байгаа арсланг хонь болгосон юу байв? Yл мэдэх ямар хvчийг охин ашиглав? Ноён Дербигийн ахыг vг дуугvй номхруулсан ямар хvч охинд байв? Тэр хагас доллар охин болон ээжид нь маш их хэрэгцээтэй байсан. Магадгvй охин тэр мєнгийг туйлын их хvсч байсан учраас охинд тусалсан хvч нь хvслэнгийн хvч байж болох юм.
Гучин жилийн дараа хамгийн орлоготой даатгалын тєлєєлєгч болчихоод Ноён Дерби энэ явдлыг эргэн дурсахдаа "Тэр охиноос авсан сургамжийн хvчинд би амжилтанд хvрсэн. Даатгалын гэрээг буцааж єгєх гэсэн оролдлого бvрийд хуучин тээрмийн охины дvрлэгэр нvд санаанд орж би єєртєє "Би энэ гэрээг хийх ёстой" гэж хэлдэг. Yнэндээ гэрээний ихэнхийг би хvмvvс "vгvй" гэсний дараа л борлуулдаг байлаа" гэж дурссан юм.

Доктор Гансолес коллелжид сурч байхдаа боловсролын системийн доголдлыг арилгаж єєрийн шинэ колледжтэй болохыг мєрєєддєг байв. Гэхдээ vvний тулд сая доллар хэрэгтэй байв. Сургуулиа байгуулахыг маш их хvсч байсан ч сая доллар олох аргаа доктор Гансолес мэдэхгvй байлаа. Тvvнээс єєр хvн бол "За яахав. Сайхан л хvсэл байна. Тэгэхдээ тэр хараал идсэн саяыг хэзээ ч олж чадахгvй гэж хэлэх байсан. Гэвч тэр тэгээгvй. Бvтэн хоёр жил тасралтгvй бодож, хvсэн мєрєєдєж байлаа. Нэг єдєр тэр єєртєє "Боллоо. Долоо хоногийн дараа би сая доллартай болно!" гэж хэлжээ. Надад сая доллар байвал би юу хийх вэ гэдэг сэдвээр номлол уншина гэдгээ сэтгvvлчдэд мэдэгдэв. Унших єдрєє єглєє эрт босож надад мєнгє єгч чадах хvн миний номлолыг сонсоорой гэж бурхандаа залбираад гэрээсээ гарав. Доктор Гансолес сэтгэл ихэд хєдєлсєн учраас унших зvйлээ гэртээ орхисноо индэрт гарсан хойноо л санав. Буцаж тvvнийг авчирна гэдэг нэгэнт оройтжээ. Доктор Гансолес индэрт гарч нvдээ анин ярьж эхлэв. Бvтэн хоёр жил бодож, бясалгаж, хvсэн мєрєєдєж байсан зvйл нь тvvний сэтгэлийн гvнээс урсан гарч байлаа. Тэр зєвхєн сонсогчдод тєдийгvй бурханд хандан ярьж байлаа. Тvvнийг ярьж дуустал танхимд хэсэг хугацаанд чимээгvй байдал ноёрхсоны дараа нэгэн жентельмен босон индэр дээр гарч ирээд "Эрхэмээ, хэрэв таньд 1 сая доллар байвал хэлсэн бvхнээ хэрэгжvvлж чадна гэдэгт би би итгэж байна. Танд итгэж байгаагаа батлахын тулд би танд сая доллар єгье. Миний нэр Филиф де Армур" гэжээ. Амласан мєнгєє ноён Армур доктор Гансолесд зvгээр л бэлэглэсэн. Ялах хvслэн гэж нэрлэгддэг, сэтгэлийн хvчний дурсгал мэт Армурын технологийн дээд сургууль гэж алдаршсан алдарт Иллинойсийн технологийн дээд сургууль єдгєє хvртэл цэцэглэж байна.

Томас Эдисон чийдэн мєрєєдєж зохиохыг хvсэж байв. Тэр туршилтанд 10 мянган удаа бvтэлгvйтэж байсан ч хvсэл мєрєєдєл нь бодит дvр тєрхтэй болтол санаанаасаа ухраагvй. Ах дvv Райтууд нисдэг аппарат зохиохыг мєрєєдєж байв. Тэднийг хvмvvс солиотнууд гэж тохуурхаж байсан ч тэд шууд туршилтандаа орсон юм. Єнєєдєр тэдний мятаршгvй их хvсэл хvмvvсийг дэлхийн нэг єнцгєєс нєгєє єнцєгт хэдхэн цагийн дотор хvргэж байна. Алдарт дуурийн дуучин хатагтай Шуман урлагт хєл тавихаар Вена хотын вангийн дуурийн театрын захирал дээр шалгуулахаар очжээ. "Ийм царай зvстэй байж дуурьт амжилт олно гэж яаж бодов оо. Энэ санаагаа орхи. Оёдлын машин аваад эртхэн шиг ажилдаа ор. Та хэзээ ч дуучин болж чадахгvй" гэжээ. Хэзээ ч гэдэг их хугацаа. Вена хотын Вангийн дуурийн театрын захирал дуулах урлагийн техникийн талаар их мэдлэгтэй ч хvслэнгийн хvчний тухай бага мэддэг байв. Ялах хvслэн "магадлал байгаагvй" эмэгтэйг дуурийн аугаа дуучин болгожээ.

Гераклын гавъяа байгуулахад ч бэлэн олон эрэлхэг жентельменvvд ядуу дорой амьдралын єчvvхэн бэрхшээлийн ємнє сєхєрсєн байдаг. Yнэн хэрэгтээ амьдралын єндєр зорилгод хvрэхэд зарцуулах хvч чадал нь ядуу дорой, хоосон амьдралтай эвлэрэх хvч чадалтай яг л тэнцvv байдаг. Яагаад зарим нь амьдралын хvнд хэцvv цохилтыг анзааралгvй, тvвэгтэй асуудлууд дотроос ирээдvйг олж харах чадвартай мєрєєдєлдєє хvрэх чадвартай байхад нєгєє хэсэг нь цєхрєнгєє баран зvтгэж, юунд ч хvрч чаддаггvй юм бэ? Цєхрєл бол бидний хамгийн том тєєрєгдєл. Баялаг хvсдэг нь олон. Тvvнийг шуналтан хvсч єєдєєс нь ухаалаг явдаг нь цєєн байдаг. Хvний амьдралд тохиолддог бvх зvйл нь тvvний vйл ажиллагааны vр дvн байдаг. Олон хvмvvс амьдралын алдааг єєрсдєє єєрчилж чадахгvй байгаагаа хувь заяа гэгчид чихдэг. Амьдралын эцсийн vр дvнг хvн єєрийн vйл ажиллагаа, сэтгэлийн тэнхээгээгээр шийддэг.
Ингээд єєдрєгєєр сэтгэгч хэн боловч арчаагvй дорой амьдрал, заяа муутай хувь тавиланг vл тэвчин ажил хэрэгч ертєнцєд хэнээс ч дор орохгvй, хэний ч сvрд дарагдахгvй амоьдрахын тулд уураг тархиныхаа 90 хувийн нєєц чадавхийг ашиглаж, єєрийн авъяас чадвараа єв тэгш хєгжvvлж бvх хvч чадлаа дайчилж, эд баялгийг соронзон мэт татах авъяасыг єєртєє бий болгож, мєнгєнийхєє шуналыг буцалгаж єєрсдийнхєє баялагт хvрэхийг би уриалж байна! Няцашгvй их зориг, хязгааргvй их тэмvvлэл, мятаршгvй их хvсэл байххад ялалтанд заавал хvрнэ! Ялсан хvн хэзээд зєв!

Бусад бvхнийг дарж байгаа ялах халуун хvслээ бадраацгаая!



© Uraldaand irsen bu'teeliig tu'und oroltsogchod bolon zohion baiguulagchidiin
zo'vshoorolguigeer hevlen niitleh, tu'geehiig horiglono.

.
. .