(2000 оны 11 сарын 29-ны єдєр Гадаад явдлын Яамнаас
Нью Йорк хотноо зохион байгуулсан Монгол орны эдийн засаг, улс
тєрийн аюулгїй байдлын талаархи уулзалт ярилцлагад зориулан бэлтгэв.Монгол
Туургатны Цахим Єртєє сїлжээнээс зарласан чєлєєт бичлэгийн уралдаанд
мєн хїргїїлэв.)
Энд хуран цугларсан олон тїмэнтэй єєрийн їзэл санаагаа хуваалцах
боломжоор хангасан энэхїї уулзалт ярилцлагыг зохион байгуулагчид,
Гадаад Харилцааны Консул болон ноён элчин сайд Энхсайхан нарт
талархаж буйг минь хїлээн авна уу.
Єнєєдєр бид аль болох олон талаас нь хєндєн ярилцаж Монгол орны
эдийн засаг, улс тєрийн аюулгїй байдлын арга замуудын талаархи
їзэл санаагаа уралдуулан тодорхой нэгдсэн саналд хїрэхээр хуран
чуулаад байна. їїнтэй холбогдуулан хэлэх миний хэлэлцїїлэг ямар
нэгэн тодорхой зєвлємж болоод тїїнтэй холбогдох зорилго їгїй юм.
Энд би шинжлэх ухаанч байдлаар хандахыг эрхэмлэхгїй ба харин Монгол
улсыг, Монголчуудыг мєн Монгол гарал їїсэлтэй олон тїмнийг сонирхон
судалдаг нэгэн байгууллагын тєлєєлєгчийн хувьд саналаа илэрхийлэх
болно.
Юун тїрїїн, аюулгїй байдал гэдгийг би хэрхэн ойлгодгоос эхэлье.
Миний хувьд энэ нь гадаад дотоод талтай. Товчхондоо, дотоод аюулгїй
байдлын эрхэмлэн їзїїштэй хэлбэр нь хїний амьдралын болоод хїмїїн
байхын эрхэм заяаг хїндэтгэн дээдлэх орчинд бусадтай хамтран амьдрах,
харилцахдаа бие, сэтгэлийн тав тухтай байдалд байх: санал бодлоо
идэвхтэйгээр, нээлттэйгээр илэрхийлэх байдлыг урамшуулсан хамтач
ажиллагааны тєлєв байдал тогтсон байх: эрх баригч нар нь ухаалаг,
їр єгєєжтэй їйл ажиллагаагаанд хїрэх яриа хэлцлээр хангадаг байх:
хїний эрх, эрх чєлєєний наад захын хэм хэмжээ хадгалагдсан байх
зэрэг юм.
Гадаад аюулгїй байдал нь илїї єргєн хїрээтэй, буюу улс їндэстний
оюун санааны эв нэгдэл байна хэмээн би ойлгодог. Энд, хэн нэгний
тохь тухтай байх мэдрэмж нь тухайн улс орны тусгаар тогтнол гадаадын
заналхийлэл, тїрэмгийллээс ангид, амар жимэр байгаа талаархи мэдрэмж,
мэдлэгээс урган гардаг. Би энэ санаануудыг зєвхєн аюулгїй байдал
гэдгийг би єєрєє хэрхэн ойлгодогтой холбогдуулан хэлсэн ба энэ
ойлголт нь єєр бусад утга санаа, хэрэглээтэй байх талаар ямар
нэгэн зїйл одоо яримааргїй байна. Энэ талаар эргэж ярилцах болно.
Одоо би єєрийн болоод АНУ дах Монгол-Америкчууд, мєн Америкийн
Монголчуудын Соёлын Холбооны талаар зарим зїйлийг дуулгая.
Орос улс Монгол тїмэнтэй улс тєрийн, нийгэм соёлын болоод эдийн
засгийн урт удаан хугацааны харилцан холбоотой байсаар ирсэн билээ.
Тэрээр єдгєє ч Монгол туургатны дор хаяад гурван ястныг тэдгээрийн
хил хязгаарын хамтаар єєртєє багтааж байна. Тэдгээр ястнуудын
нэг нь миний євєг дээдэс болох Халимаг-Монголчууд юм. Нєгєє хоёр
нь Буриад-Монгол, Тувагийн Монгол.
Миний євєг дээдэс 17-р зууны эхэн їед Тєв Азид єрнєсєн євєр хоорондын
зєрчлєєс дайжин зугтаж, яван явсаар Ємнєд Оросын Волга мєрний
сав газарт малаа билчээх газар олж сууришсан Баруун-Монголчуудын
нэгэн хэсэг байжээ. Зуун тавь гаруй жилийн дараа гэхэд, Оросын
зїгээс їзїїлэх шахалт хавчилтаас болж тэдний ихэнх (30,000 єрх
бїл) Тєв Ази дах эртний бэлчээрийн газар нутаг руугаа нїїсэн байна.
Тэдний талаас жаахан илїїтэй нь Барууныханд багаахан мэдэгддэг
тїїхэн замналаас амьд їлдэж чаджээ. Тэднийг хуучин эзэн нь байсан
тэдний ураг садан болох Зїїн Гарын Монголчууд бус Манжийн хаан
Чиен-Лунг тосон авав. Зїїн гарын Монголчууд 150 гаруй жилийн ємнє
буюу 1757 онд Чин улсын цэрэгт бут цохигдсон байж. Буцаж ирэгсэдийн
удам угсаа нь єдгєє ч Алтайн Уулсыг даган амьдарсаар байна. Ийнхїї
Халимаг-Монгол нь Оросын ноёрхол дор цааш залгуулан амьдрагсад
болоод тєв Азид буцаж нїїдэллэн ирээд Манжийн захиргаан дор орогсод
хэмээн хоёр хэсэгт хуваагдсан ажээ. Халимаг-Монголын энэхїї салалт
нь олон зууны турш бусад Монгол овог аймгуудын дунд тохиолдсон
салж саринах їйл явцын эхний шинж тэмдэг байв.
Оросын Хувьсгалын їед миний євєг дээдэс Гзарс Госсак-ийн цэрэг
болж тодорхой хэмжээний эрсдэл хийсний дїнд Оросоос дайжсан билээ.
Миний євєг дээдэс маань тэр їед балчир хїїхдїїд байсан ба асар
их зовлон бэрхшээлийг туулсан гэдэг. Тэд Турк болон зїїн Европ,
Серби дах цар хэмжээ нь бага ч хирэндээ идэвхитэй їйл ажиллагаа
явуулдаг Монголчуудын нэгслээр дамжин, эцэст нь дэлхий 2-р дайны
дараахан миний тєрсєн газар болох Германд хїрч байж АНУ-ыг зорчсон
юм билээ. Герман дахь Халимаг Монголчуудын тосгонд тэд Конгрессийн
Баримт бичгийн, биднийг "Ази гарлын биш" гэдэг баталгааг
гартал хїлээсэн юм. Учир нь тэр їед Ази гарлынхыг АНУ-д оруулдаггїй
байж. Ази биш гэдгийн баталгаа нь тэд ємнєх 3 зууны турш Оросын
ємнєд хэсэг буюу газар зїйн хувьд Ази бус Европ тивд амьдарч байсан
гэдгээс їїдэн батлагдсан байна. Энэ нь Конгрессийнхонд Халимаг
Монгол нь Ази тивд харъяалагддаггїйг нотлох хїрэлцээтэй баримт
яаж ийгээд болсон хэрэг. Тэр цагт їндэс гарлын ялгаа гэдэг газар
зїйн байршлаар тодорхойлогдож байсан болтойгоос л асуудал тэгэж
шийдэгдсэн хэрэг байх. Хэрвээ конгресс хэн нэгэн хїн зїйн судлаачыг
(анторопологич) урьж энэ асуудлыг авч хэлэлцсэн бол юу гээч болох
байсан болдоо гэж би байнга гайхшран эргэлздэг нэгэн. Харин аз
болоход тэд шинжлэх ухаанчаар энэ асуудалд шийдэхийг хойш тавьснаар
Халимаг Монголчууд энэ оронд цагаачлахад саад хориогїй байх шийдийг
Конгресс гаргасан байгаа юм. Улмаар 1951 оны эхээр хэдэн зуун
єрх гэр АНУ-д ирэх зєвшєєрєл авч тэд анхны Монгол Америкийн нэгсэлийг
бий болгосон билээ. Тэд хэдийгээр АНУ дах анхны Монголчууд байгаагїй
ч тэд Монголчуудын нэгсэл байгуулж чадахуйц тоо хэмжээгээр цугласан
анхны Монголчууд байж.
Сїїлийн хагас зууны туршид АНУ дах Халимаг Монголчууд Америк
нийгэмд нэгсэн нийлжээ. Тэд мєн АНУ дах анхны Буддын Ламын сїм
болох єєрийн Буддын сїмїїдийг байгуулж, олон янзын соёлын сангуудыг
їндэслэсэн ба ихэнхи нь цагийн аяст їйл ажиллагаагаа зогсоосон
аж. Єнєєдєр миний тєлєєлєн буй Америкийн Монголчуудын Соёлын Холбоо
нь Жонн Хангины Гомбожав, Чойжив Лам болон тэдний оюутан нарын
санаачилгаар ойрмогхон буюу 1988 онд їїсгэн байгуулагдсан юм.
Хангин нь Жонн Хоркинс дах Овен Латтиморийн дотоод Азийн хєтєлбєрт
хамтрахаар 1947 онд ирсэн анхны Монголчуудын нэг гэдгийг нэмж
хэлье. Тэрээр сїїлд Колумбия, Берклэй, Инидианагийн Их сургуулиудад
сурч боловсорсон бєгєєд 1986 онд Монгол улс, АНУ-ын хоорондох
дипломат харилцааг бий болгоход чухал їїрэг гїйцэтгэсэн ба энэ
хоёр улсын хооронд боловсролын холбогдолтой хэд хэдэн хамтын ажиллагаанд
оролцсон хїн. Тїїний Пан Монгол їзэл санаа нь Монголын ард тїмний
соёлын єв уламжлалын талаархи бидний бодол санаа тєлєвшихєд манай
їеийнхэнд ихээхэн нєлєєлсєн билээ. Энэ талаар цааш ихийг ярьж
болох тусдаа асуудал.
Энэ їеийн турш, бусад Монгол туургатнуудаас тухайлбал Євєр Монголчууд,
90-ээд оноос хойшхи Монголчууд ч АНУ-д єєр єєрийн замаар ирсээр.
Иймээс ч, АНУ-ын Нью Їорк, Вашингтон ДС, Чикаго, Денвер, Сан Франциско
болон Нью Жерси хотуудад Монголчуудын тодорхой тєвлєрлїїд хэдийнээ
бий болсон байна. Энэ хэсэг бїлгїїдийн хоорондох багавтархан хїрээний
албан харьцаа холбооноос їзвэл Америкын Монголчуудын тоо толгой
одоогоор 4-5000-д хїрээд байна. Харин Интернетийг ашиглаваас,
тэдгээрийн хооронд ямар нэгэн холбоо харилцаа тогтоох боломжтой
ба тиймдээ ч бїх л Монгол туургатнуудын санаа бодол уралдаж, олон
талыг хамарсан яриа хэлцэл гишїїдийнх нь дунд єрнєж байдаг Монголчуудын
Интернетийн бїлгїїд маш олон болжээ. Монголын аюулгїй байдал гэдэг
нь Интернет дээр идэвхитэйгээр хэлцэгдэж байдаг олон асуудлуудын
нэг нь байсаар байна.
Энэ бол АНУ-д байгаа Монголчуудын нэгсэл, харин бусад газар оронд
ямар байна вэ? Монголын хїн ам ойролцоогоор 2.5 сая хэмээдэгч
БНХАУ-ын хил хязгаарыг даган 4 сая гаруй Монголчууд. Оросын холбооны
Улсад магадгїй бас дахиад 500000 бий. Монголын аюулгїй байдал
гэдэг нь эдгээр бїлгїїдийн хувьд дээр нь нэмээд АНУ болоод барууны
орнууд Азийн бусад улсад амьдарч буй Монголчуудын хувьд ямар ач
холбогдолтой байж болох вэ?
Энэ бол гол чухал зїйл хэмээн їгээр хэлж болох ч гол учир шалтгааныг
ил тодорхой болгох їїднээс тїїхийн учир шалтгааныг дурьдахыг минь
зєвшєєрнє її. Бид энд єнєєдєр Монголын улс тєр, эдийн засгийн
аюулгїй байдлын талаар хэлцэхээр хуран цуглаад байгаа ч энэ нь
Монголчуудын хувьд цоо шинэ зїйл ерєєс биш билээ. Энд би Монгол
гэдгээр зєвхєн Монгол улсын хил зааг доторхи иргэдийг бус, газар
зїйн хувьд саланги тусдаа оршиж буй бїх Монгол туургатнуудыг хамруулан
ойлгож байгаа. Їнэндээ бол миний бодож буйгаар энэ асуудал нь
Чингис Хаан тал нутгийн овог аймгуудыг цэрэглэн нэгтгэж 1206 онд
Хэрлэнгийн хєдєє аралд Монгол улсыг зарлан тунхаглаж байсан їеээс
эхлэлтэй хэмээн хэлэхэд хэлсдїїлсэн болохгїй бизээ. Монгол їндэстэн
Чингис хааны удам угсааны дор захирагдан 1279 онд Юань Гїрэнг
байгуулсан нь тїїний оргил цэг байлаа. Харин тэдэнд Чингис хааных
шиг агуу ихийгээ хадгалан байх чадвар дутуу байж. 1368 онд Юань
Гїрэн задран унасан нь їе їехэн тохиож байсан завшаант цагийг
эс тооцвол Монголын улс тєрийн аюулгїй байдлын хїсэл мєрєєдєлдєє
хїрэх зам мєрєєсєл нь дахин давтан унасан бараг 4 зууны турш дах
тїїхийн хар бараан їеийг авчирчээ. 1757 онд, Тєв Азийн амьдралд
эзлэх Монголын улс тєрийн нєлєє бїхий байр суурийн хамгийн сїїлийн
ул мєр нь Чин эзэнт гїрний Чиен-Лїнгаар дарагдаж Зїїн гарын эзэнт
гїрэн бараг бїрмєсєн мєхєн доройтсоноор дуусгавар болсон юм. Ингээд
їнэндээ 1990 оныг хїртэл дараагийн 250 гаруй жилийн турш Монголын
аюулгїй байдлын талаар ярих нь томоохон хїчнїїдийн доторхи шилжилтийг
дагасан ойлгомжгїй, єнгє тєрх, утга агуулгаа алдсан зїйл байжээ
гэж боддог. Энэ нь мєн Монголын газар нутгийн хэсэглэн хуваахад
хїргэсэн юм. Харин Монголд єрнєсєн 1990 оны їйл явдлын ач холбогдол,
тїїний утга учир нь агуу их гэдгийг би хэлэх учиртай. Наад зах
нь бидний єнєєдрийн энэ їйл явдал нь тэр їйл явдлын л їр дагавар
билээ. Монгол бол Монголын удирдагч нараас асар их хїч зориг шаардсан,
аюул тулгарч ч болохоор алхмыг хийж Зєвлєлт Засгаас тусгаарлан,
ардчилалыг тогтоож чадсан анхны орон.
Иймээс Чингис хааны хууль ёс нь Монголчуудын хувьд давхар иртэй
сэлэм байжээ гэж би боддог. Нэг талаас тїїний хїрсэн цэргийн болон
бусад амжилтууд нь тус тусдаа їлддэг ч нєгєє талаас тэрээр манлайлагч
хїний байх ёстой хэм хэмжээг хэн хэзээ ч хїрэхийн аргагїйгээр
гїйцэлдїїлж орхисон юм. Профессор Россаби-гийн Чингис хааны зан
чанарыг "гажилт" хэмээн тодорхойлсныг би анх уншаад
нэг их таалаагїй ч тїїхийн їнэнийг їнэлэхийн зорилго болоод судлаачын
"хєндлєнгийн" їзэл баримтлалын арга ухаан болохыг нь
ухаарсан юм. Чингис хааны хїрсэн амжилт нь Монгол орныг єнєєгийн
єдрийг хїртэл аргагїй сїр хїчээрээ дарсаар байна. Гэхдээ л нарийндаа,
Монгол улсыг байгуулсан Чингис хаан маань Монгол орны Хэнтий аймагт
тєрсєн (зарим судлаач нар тїїний тєрсєн газар Монголын умарт хилээс
гадагш хэдэн єртєє зайд Оросын нутагт бий хэмээх нь бий) ба газар
зїйн хил хязгаарын гадна болоод доторхи бїх нутгуудаас бїрдэх
Монголчуудын хувьд єнєєгийн Монгол улс нь бид бїхний уламжлал,
соёлын тєв нутаг болох нь харагддагийг бодон, дэлхий дээрхи Еврей,
Муслам болоод Христийн шашныхан Ирусалимийг тєвєє хэмээн їздэг
бодлоор бид Чингис хааны тєрсєн нутгаар тєвлєн сэтгэвээс бидний
хувьд энэ л Монгол оронтой бид бїхэн сэтгэл зїй, сїлд хийморийн
холбоотой билээ.
Бид тїїний найман зууны ємнє байгуулсан их гїрний їр сад учраас
тїїний тєрсєн нутаг нь газар сайгїй таран суугаа бїх Монголчуудад
зїрхний хамааралтай гэдэг нь бидний їзэл юм. Энэ учраас л Монголын
аюулгїй байдал гэдэг бидний хувьд маш чухал ач холбогдолтой асуудал.
Їїн дээр нэмэж хэлэхэд, Монголын соёл Монголын хилээр хязгаарлагддаг
гэдэг нь ямар ч утгагїй бєгєєд Монголын їндэстэн ястан бїхэн Монголын
соёл уламжлалд адил тэнцїї їїрэг ач холбогдолтой хэмээн їзэх эрхтэй
ба ингэснээрээ ч бид бїхэн улам бїр бїрэн гїйцэд болж байдгийг
хэлэхийг хїсэж байна.
Энэ уулзалт ярилцлага нь Монголчуудад 800 гаруй жилийн турш тулгаран
хадгалагдсаар байгаа асуудлыг шинэ мянганы босгон дээрхи орчин
цагийн илэрхийллээр авч їзэж байна хэмээн би тєсєєлж байна. Одоогийн
гол ялгаа нь, миний томъёоллоор урьдчилсан таамаглал хийхэд эсвэл
тухайн нєхцєл байдлыг ойлгоход хэрэглэж чадаж байсан "тал
хээрийн улс тєрийн бодлого" (сайн илэрхийлж чадах томъёолол
хараахан олоогїй байгааг минь єршєєж одоо таньд яг юу гэж бууж
байгаагаар нь тєсєєлєхийг хїсье)-д їндэслэгдэх урьдын улс тєрийн
засаглалын хэв загвар нь ямар нэгэн байдлаар оршин байхаа больсон
явдал юм. Иймээс энд хуран цугласан миний найз нєхєд болоод хамтран
ажиллагсад нартаа санал болгох миний асуулт бол, биднийг зєв зїгт
чиглїїлэхийн тулд єнєєгийн бидний асуудалд хэрэг болохуйц ямар
нэгэн зїйлийг єнгєрсєн 8 зууны їйл амьдралаас иш татаж болох уу?
Бид тїїхээ эргэн харж, одоо бидэнд чухам юу нь хэрэгтэй вэ гэдгийг
ялган салгаж чадах уу? Би эдгээр асуултыг єнгєрсєн тїїх ярьж урнаар
цэцэрхэх бус чухамхуу нухацтай яриа хэлцэл эндээс л эхлэх болов
уу гэсэндээ хэлж байгаа юм.
Би энэ асуултад хариулт хэлэхийг хїсэж буй ч нэгд: Монголын аюулгїй
байдлын талаар ярилцахын цагт Монгол орон ардчилалын замаар тууштай
замнах нь зайлшгїй гэдэг нь тодорхой болохыг олж харлаа. "Ардчилалын
нэг хїчирхэг шинж нь тэр єєрийгєє засварлаж явдагт оршино"
хэмээсэн Артур Щлессэрийн їгийг би энд дахин давтан хэлье. Энэ
їг 200 жилийн дараа ч їнэн хэвээрээ байна гэдэгт би итгэдэг ба
одоо Флоридад болж байгаа инээдтэй, эмгэнэлтэй явдлыг бид бїхэн
ажиглан харахад магадгїй бид їїнийг яг їнэн зєвєєр нь энд байгуулж
байгаа биш байж болох учир 10 жилийн дараа Монгол орон энэхїї
зовуурьтай хїнд бэрх шилжилтийн їедээ явсаар байвал бид тїїнийг
хараад гайхах учиртай гэж її. Ямартай ч, миний бодлоор ардчилал
гэдэгт єєр бусад хувилбар байхгїй гэж боддог болохоор утга учир
арга замууд нь ардчилалыг хєхїїлэн дэмжиж, хїчирхэгжїїлэн хєгжїїлэх
гадаад дотоод боломж нєхцлїїдээс олдох л учиртай. Дээр нь нэмэгдэх
нэг таатай тал нь тухайн бїс нутагтаа Монгол улс ардчилалын гэрэлт
цамхаг болон оршиж байгаа нь нийт тєв Азийн бїс нутгийн тогтвортой
орчин нєхцлийг бїрдїїлж байгаа явдал юм. Иймээс энэ нь зєвхєн
Монголын хил хязгаараар зааглагдахгїй уршиг дагавартай.
Ажилгїйдлийн єндєр тївшин, амьжиргааны баталгаат тївшингийн доройтол,
нийгмийн ноцтой асуудлууд гэх мэт шилжилтийн їеийн турш ихээр
яригдаж буй хїнд бэрхїїдийг энд мєн хамааруулан дурьдахыг минь
зєвшєєрнє її. Ардчилалын хєдєлгєєнийг манлайлагч С,Зоригын амь
насыг хєнєєсєн єнгєрсєн жилийн хэрэг тїїний эхнэр тїр хугацаагаар
баривчлагдаад удалгїй суллагдаснаас єєр тодорхой сэжиггїйгээр
одоо болтол илрэхгїй байсаар байна. Мєн 1999 онд УИХ-ын гурван
гишїїн авилгалын хэрэгт холбогдон баривчлагдаж нэг нь одоо болтол
шоронд байсаар байна. Эцэст нь, энэ жилийн УИХ-ын сонгуульд МАХН
(Хуучин Коммунист Нам) 76 суудлын 72-ыг нь аван ялалт байгуулан
ємнєх сонгуульд 53 суудал авч байсан ардчилсан хїчнийг тєлєєлєгч
УИХ-ыг хуйгаар нь золигт гаргав. Сїїлийн энэ баримтыг ардчилалын
єєрийгєє засах їйл явцын хэтрїїлсэн тохиолдол гэж їзэх її эсвэл
энэ нь ямар нэгэн єєр ноцтой зїйлийг хэлээд байна уу? Хаа очиж
сонгууль гадны ажиглагч нарын ажиглалт дор, нээлттэй болж, шийдвэрїїд
Флоридад болж байгаа їйл явдалтай харьцуулахад илїї аядуу зєєлнєєр
хийгдэж байсан нь нааштай їзэгдэл юм. Тэгэхээр Монголын ардчилал
тийм ч муугїй байгаа байж ч магадгїй.
Ардчилал гэдэг дээр нэмж хэлэхэд, би хуулийн дэг жаяг, тїїний
хэрэгжилтийг хєхїїлэн дэмжмээр санагддаг. Ардчилалын доор тогтсон
тїрїїний засгийн газрын їед Ерєнхий сайд УИХ-ын гишїїн байж болох
эсэх талаар асуудал єрнєж байсан. Эцэст нь Їндсэн Хуулийн Цэц
нь энэ асуудалд нааштай шийд гаргаагїй ч уг шийдвэр нь УИХ-аар
няцаагдсан гэдэг. Энэ нь дахиад л шинэ засгийн газрын їед асуудал
болон босож ирж байгаа талаар би саяхан уншсан ба харин ижил тєстэй
зарчим їйлчилж буй эсэх талаар мэдэхгїй юм. Ямарч тохиолдолд дотоодын
аюулгїй байдалтай холбогдох илэрхий зєрчилдєєнїїд болоод хуулийн
эрх хэмжээг їл тоомсорлох энэ мэт эрээ цээргїй зїйлс нь бидэнд
тєдийлєн таатай бус сэтгэгдлийг тєрїїлсээр байна.
Монголын ардчилал болоод хууль эрх зїйн хэрэгжилтийн талаар товчхондоо
миний хэлэх їг ийм байна. Эдгээр нь учрыг нь ухахад хэцїї хїнд
ойлголтууд биш, практикаас харагдаж буй ердийн зїйлс. Харин эдийн
засгийн талаар юу хэлэхсэн билээ? Хэрвээ бид Монголын байгалийн
их нєєц баялагтай холбон їзвэл хэзээ нэгэн цагт Монгол орон баян
чинээлэг болно гэхэд эргэлзэх явдалгїй биш її? Гэхдээ би тэгэж
бодохгїй байна. Монголд, Орос, Хятад болоод Тєв Азийн эдийн засгийг
хангаж чадахуйц эрчим хїч, байгалийн нєєц баялагийн нийлїїлэгч
болох боломж бий. Гадаадын хєрєнгє оруулалтын талаархи хууль тогтоомжууд
нь энэхїї бололцоог бий болгоход чиглэгдэж байна. Дэд бїтцийн
байдал болон єнєєгийн санхїїгийн тооцон бодох бїртгэлийн тогтолцоо
нь анхаарч їзїїштэй зїйлс ч, тэдгээр нь гадаадынхны зєвлємж туслалцаа,
капиталын зах зээлийн боломж бололцоогоор бий болж чадах, даван
туулах аргагїй саад тотгор биш билээ. Хэдийгээр асуудлыг шийдвэрлэгч
олон тїмэн нь ямархан билээ гэдэг нь чухалч Монгол улс мэдлэг
боловсролтой боловсон хїчнээр хэнээс ч дутахааргїй. Иймээс ч,
миний бодлоор эдийн засгийн аюулгїй байдал гэдэг нь ямар нэгэн
алсын хараатай бодлого болоод бизнесийн їйл ажиллагааны олон улсын
тївшинг ойлгож тїїнд суралцах Монголчуудын хїсэл эрмэлзлэлээс
хамаарна Энэ бол гэрээ хэлцлийн шинжтэй зїйл биш, энэ бол зайлшгїй
хийгдэх учиртай зїйл ба шинэ эдийн засгийн тогтолцооны хэрэгцээг
хангаж чадах хїний нєєцийн хуримтлалыгг бий болгосноор амжилтад
хїрнэ гэдэгт би итгэдэг. Би энэ асуудалд нилээд єєдрєгєєр ханддаг
юм.
Монголын эдийн засаг улс тєрийн аюулгїй байдлын гол асуудлууд
нь Милтон Фрэйдманы олон жилийн ємнє эдийн засаг, улс тєр нь харилцан
бие биеэндээ нєлєєлж байдаг гэж хэлснээс тэс ангид зїйл биш болж
байна. Энэхїї уулзалт ярилцлага маань ч энэ хоёр асуудлыг хамтад
нь авч їзэж байгаа нь тун сайшаалтай. Бид бїхний эрж хайж буй
улс тєрийн аюулгїй байдал болоод эрх чєлєєг баталгаажуулах хамгийн
шилдэг арга бол зах зээл дах эдийн засгийн эрх чєлєєг баталгаажуулах
тїїний тасралтгїй єсєлтийг урамшуулан дэвжээх явдал байна.
Ингээд ємнє тодорхойлсон асуултаа эргэж нэг тавъя. Бидний туулж
єнгєрїїлсэн єнгєрсєн 8 зууны їйл явдлаас єнєєгийн явдалд ашиглаж
болох ямар нэгэн зїйл байна уу гэж. Би хоёр зїйлийг тунгааж явдаг.
Эхнийх нь Чингис хаан єєрийн шадар туслахуудаа хэрхэн сонгож байсан
жишээнээс гарч ирнэ. Тэрээр генийн болоод ямар нэгэн субьектив
хїчин зїйлїїдээр голчлон нєлєєлєгдєж гарч ирээгїй ба харин ур
чадвар, удирдах арга ухаанаараа илїїтэй тодорч чадсан хїн. Иймээс
ч би авъяас чадвараар нь эсвэл бїгд адилхан боловсрогдон хєгжсєн
хїмїїсийн хувьд санамсаргїй сонголтоор хувь хїмїїсийг сонгох тогтолцоог
дэмжин хєхїїлмээр санагддаг Нэгэнт би єєрєє статистикийн ухааныг
заалгасны хувьд энэ мэт шийдвэр гаргахад санамсаргїй тїїврийн
арга хэрэглэхтэй ихэд санал нийлэх байна. Хоёрдугаарх нь Монголын
хїч чадлыг мєхєєн доройтуулсан гадаад хїчнїїдийн мєн чанар, Монголын
салан бутарсан тїїхтэй холбоотой байх нь зайлшгїй. Миний хувьд,
Монголын манлайллыг бий болгохдоо газар бїрт суугаа Монгол тїмний
хоорондох соёл уламжлалын болоод бусад тїїхэн холбоог улам бїр
бэхжїїлэхийн тулд гаргасан шийдвэрїїдэд хувь хїнийхээ ялгаагаар
илїї эрх эдлэхийг їл зєвшєєрч, хуулийн эрх мэдлийн бодит хэрэгжилтийг
бий болгох, ямар нэгэн шийдвэрийн їнэн зєв хэрэгжилтийн тогтолцоог
бїрдїїлэх, їндэстний нэгдэл нягтралыг бэхжїїлэх, эвсэн хамтрах
хэрэгтэй гэсэн санааг дэмждэг. Жалга довны їзлээсээ ангижирч цаг
хугацаа орон зайн ялгавар їгїйгээр Монголчууд бол Монголчууд л
байна гэж олж хардаг байцгаая. Бидэнд энэ мэт єнгєрснєєс суралцах
єєр олон жишээ бий гэдэгт эргэлзэхгїй байна. Гэхдээ энэ удаа энэ
л хоёр санаан дээр тулгуурлан ярихыг минь зєвшєєрнє її.
Дїгнэлт хийхийн ємнє, улс орны амжилт урагшлалтад оюун санааны
болоод шашин шїтлэгийн оролцоо чухал гэдгийг хэлэхийг хїсч байна.
Олон жилийн туршид, арга зам нь оюун ухааны зорилгод їйлчилж байсан
бол єнєєдєр энэхїї арга зам нь устаж алга болжээ. Буддийн шашины
дахин сэргэлт болоод бусад шашинууд Монголд дэлгэрэхийг дэмжин
буй ч тэд ард тїмний ёс суртахуун болоод сїсэг бишрэлийг хангахуйц
утга тєгєлдєр, прагматик байдлаар хєгжиж чадахуу гэдэг асуудал
байна. Миний бодлоор, зарим нааштай алхамууд нь хий хоосон сїсэг
бишрэлийг арилгах, хувь хїний хариуцлагад їндэслэгдэн ёс суртахуун
болон оюун санаанд тєвлєрєх, бїх уншлага ёслол нь Тєвд бус Монгол
хэл дээр хийгдэх зэрэг байгууштай юм. Шашны хїчтэй тогтолцоо бїхий
ёс суртахуун нь улс тєр эдийн засгийн аюулгїй байдлын їндэсний
асуудлын гол цємд нь оршиж байх учиртай.
Тєгсгєлд нь, энэхїї цаг їеээ олсон чухал асуудалтай холбогдуулж
єєрийн бодлоо нэгтгэн єгїїлье. Монголын аюулгїй байдлын талаарх
асуудал нь найман зууны тэртээгээс эхэлсэн їйл явцын їргэлжлэл
ба энэ нь Монгол орны хил хязгаарын гадна дотно амьдрагч бїх Монголчуудад
адил тэнцїї хамааралтай билээ. Энэ байдлаас їзвэл аюлгїй байдал
нь ардчилалын зарчмууд, хууль эрх зїйн їнэн зєв хэрэгжилт, нийгмийн
ёс суртхууны эерэг шинж зэргээр биелэлээ олох улс орны дотоодын
асуудал болох нь харагдана. Газар сайгїй амьдран буй бїх Монголчууд
маань бидний соёлын бусдаас ялгарах шинж, улмаар зєвхєн бидний
тєдийгїй нийт дэлхий ертєнцийн хїн ардыг баяжуулж буй тїїний ер
бус онцлог зэргийг агуулсан єнєєгийн Монгол орны аюулгїй байдлыг
маш сонирхон ажиглаж байгаа гэдэгт би эргэлзэхгїй байна. Хэрвээ
бид тїїнийг хийж чадах юм бол улс тєр эдийн засгийн аюупгїй байдал
талаархи уриалга санаачлагууд маань биелэлээ олох болно гэдэгт
би итгэж байна. Гэхдээ энэ нь хамгийн тїрїїн Монголын хил хязгаар
дотор суугчдаас, тїїн дотроо нэн ялангуяа манлайлан жолоодогч
хїчний зїрх сэтгэл оюун бодлоос эхлэх ёстой. Баярлалаа.
Орчуулсан Д.Цэрэнбат
Их Британи
|