Mongol uls 21-r zuund uraldaan
. .
.


ШИНЭ ЗУУНЫ СЭТГЭЛГЭЭ


Tsahim o'rtoo su'ljeenii gishuun Отгочулуу
Dresden, Germany
2001.XII.18


Хєгжилийн тухай философи

Хєгжилийг дэлхий дээр амьдрал їїссэн їеэс ємнєх болон хойших їеїїдэд ангилан авч їзвэл:
a. хїнээс хамааралгїй байгаль, ертєнцийн дотоод хєгжил
b. хїнээс хамааралтай, ухамсаргїй хєгжил
c. хїнээс хамааралтай, ухамсарт хєгжил гэж (3 загвар) ангилж болж байна.


a. Хїнээс хамааралгїй байгаль, ертєнцийн дотоод хєгжил:

Хэдэн тэрбум жилийн тэртээ хоосон огторгуй буюу сансарт маш их хэмжээний сансарын тоосонцорууд хуран цугларч улмаар хоорондоо хэт нягтарсаний улмаас асар их тэсрэлт гарч, уг тэсрэлтээс анхны гэрэл, анхны матери болон таталцалын хїч (гравитаци), соронзон орон, цахилгаан орон, дэлхийн татах хїч гэсэн физикийн 4 хїч їїсчээ. Энэ 4 хїчний нєлєєгєєр галактикууд їїсэн, оршин тогтнож, дэлхий нарыг тойрон эргэж, сар дэлхийг тойрч, хойд туйлын цахилгаан туяа їїсэж, атом, молекулын элементїїд холбогдон таталцаж тїлхэлцэж байдаг билээ. Ус їїссэнээс уурагт амьдрал оршин тогнох боломжтой болж, сансараас ирсэн бичил биет їржиж эхэлснээр ургамал амьтан жигїїртэн бий болсон хэмээн шинжлэх ухаан таамагладаг юм аа. Шинэ одод гаригс їїсэж хэдэн зуун километрийн хурдтайгаар сансар огторгуйгаар аялж явахдаа замдаа тааралдсан сансарын єєр биет, эрхэсїїдтэй мєргєлдєж жинхэнэ chaos їїсэж байжээ.

b. Хїнээс хамааралтай ухамсаргїй хєгжил:

Їїнд бичнээс Хїний анхны овог їїссэн їеийг хамруулж болох юм ... Анатоми, физиологийн гол гол єєрчлєлтїїд энд явагдсан. (б) Хєгжилийн хувьд дотоод мєн чанар нь байгалийн ухамсаргїй хїч, зєн байсан. Харин илрэл нь Хїн амьтны биологи, физиологийн хєгжилт, идэвхижилт байлаа. Анхны эс, ургамал, амьтан гэх мэт хєгжихдєє бїгд л утга учиргїй байгалийн хєдєлгєєнєєс арай илїї байгал эхийн зохиосон зохион байгуулалтад орж байснаар энэ хєгжил явагдах нєхцєл хангагдсан. Эвольюцийн хїчээр шинэ шинэ тєрєл зїйл їїсэж байлаа. Энэ хєгжилийн нэг баталгаа нь эхийн хэвлий дэхи ураг Хїнээс ємнєх тєрлїїдийнхээ онцлогуудыг агуулсан їе шатуудыг туулан бїрэлддэг билээ.

c. Хїнээс хамааралтай ухамсарт хєгжил

Энэ їе хїн гал хэрэглэж, сэтгэж бие биетэйгээ харилцах болсон їеээс эхлэн тооцогдож байна. 40000 жилийн ємнє анхний оюун ухаант Хїн їїссэнээс хойш хїн тєрєлхтєн хувисал, хувьсгал соёл иргэншилийн маш олон ээдрээтэй їеїїдийг туулжээ. Анхний гал, анхний ёс суртахуун, анхний хэл, яриа, анхний домог, онол анхний зэвсэг гээд л алхам алхамаар Хїн адгуусан шинжээсээ, байгалиасаа холдсоор байлаа. Эдгээр нь тэдний сэтгэхїйд гарсан том тэсрэлтїїд байлаа ... Удирдах, удирдагдах ёс уусч эхэллээ. Аливаа амьтад хоол тэжээлийн тєлєє тэмцдэг. Їїний адил хїмїїс хоорондоо, хэсэг бїлэг хэсэг бїлгийнхээ эсрэг зохион байгуулалтайгаар нєєц баялагийн тєлєє єрсєлдєж эхэллээ. Бїлэг хоорондоо єрсєлдєж їїний хирээр илїї зохион байгуулалт бїхий овог аймгууд їїсэв. Дараа нь овог аймгууд хоорондоо тэмцээд эхлэв. Тэмцэхийн зэрэгцээ найрамдаж хїртэл сурч байлаа. Хїчтэй овог нь хїчгїйгээ захирахын тулд илїї боловсронгїй удирдлагын систем хэрэгтэй болсноос засаглалын анхний бїдїїлэг шатанд тулж иржээ. Засаглал хэмээх бариад авах барьцгїй зїйлийг илэрхийлдэг абстракт (хийсвэр) ойлголт хэдий ч хїмїїсийн сэтгэлгээний салшгїй шинж, тэмїїлдэг хїслэн нь болж хувирсан байлаа. Магадгїй эрэгчин амьтний эзэрхийлэх зєн совингоос їїдэлтэй биз. Уг хєгжил нь Хїний улам бїр єсєн нэмэгдэж буй танин мэдэх, аюулгїй амьдрах, хамтрах хэрэгцээнээс їїдэлтэй байлаа. Хєдєлгєх хїч нь хїмїїсийн єрсєлдєєн (дайн тулаан, урлаг соёл, гїн ухаан, яваандаа урлаг спорт, шинжлэх ухааны ололт) болж хувирав. Хєгжилийн дотоод мєн чанар нь Хїний сэтгэлгээний єєрчлєлт, шинэ зан чанарын бїрдэлт байлаа. Хїн єєрийгєє бусадтай харицуулан сайн тал, сул талаа мэдсэний хирээр нийгэмчлэл илїї хурдан болж байлаа. Уг хєгжилийн механизм нь хєгжсєєр яваандаа дотроо УЛАМЖИЛАЛ, ШИНЭЧЛЭЛ гэсэн 2 зєрчилт хэсгийг агуулах болов. Уламжилал, шинэчлэл 2 ямагт зєрчилдєж улмаар шинэ тєвшинд гарч шийдэгдсэнээр тїр зуур найрамдаж байлаа. Хєгжилийн цаг хугацааны нягтрал илїї их єсєж байна. Нар їїсээд 4,5 Миллиард жил болжээ. Гэтэл дэлхий дээр амьдрал їїсээд хэдэн зуун сая, анхний тєр їїсээд 5000 жил. (эдгээр тоог барагцаагаар авав.) Тун энгийнээр тайлбарлахад 20-р зууний техникийн хєгжил 1-ээс 19-р зууний техникийн нийт хєгжилээс хэд дахин илїї билээ. Хєгжил гэдэг маань Хїн тєрєлхтєний иргэншилийн ололтуудаар улам баяжиж техник, технологийн гэсэн тодотголтой болов. Хїнээс хамааралтай Хїнээр єєрєєр нь зохицуулагддаг болсон нь хєгжилийн энэ их хурдац, нягтарлыг бий болгох гол нєхцєл болсон биз. Энэ (c) хєгжилийн оргил їе хэдий їеэс эхтэй вэ? Энэ їе бол Хїн бїгдийг бас єєрийгєє, гадаад орчноо танин мэдэх улмаар уг мэдлэгээ амьдралаа ирээдїйгээ баталгаажуулхад ашиглаж эхэлсэн цагаас л эх авсан. Энэ хєгжил ємнєх (а), (б) хєгжилд нийтлэг болон ялгаатай талууд бий.
Їїнд:
(c) хєгжилийн ялгаатай буюу онцлог тал нь:
- Хїн удирдах боломжтой
- олон хувилбараас ухамсартай сонголт хийгддэг
- цаг хугацаа хожих боломжтой
Нийтлэг талууд нь:
- Байгалийн шалгарал явагдаж байдаг
- їїсэлт, хєгжилт, оргил їе, мєхєлт гэсэн циклээр явагддаг.
- тус бїр єєр єєрсдийн тэсрэлтээс эх авсан


Тэсрэлт - Долгион

Тэсрэлтийн тухай санаанаас гадна долгионы тухай санааг санал болгож байна. Аливаа долгион тэсрэлтээсээ хойш тодорхой цаг хугацаанд, орон зайд тархсаар байдаг. Долгионы хїч хэлбэлзэл хїлээж авч буй орчноосоо шалтгаалж єєрчлєгдєж улмаар хэлбэрээ єєрчлєн тархаж байдаг. Сансраас ирж буй нарний гэрэл бол тэсрэлтээс їїдсэн долгион билээ. Тэгвэл соёл иргэншилийн хувьд ч Хїний нийгмийн хувьд ч мєн долгион бий. Грекийн соёл, Ромын эзэнт гїрэн, Хїннї гэх мэт эртний соёл нийгмийн тэсрэлтїїд. Энэтхэг, Тєвд бол Буддын шашиний долгионы эх. Будда бол бас л нэг оюун санаа шашиний їзэл санаанд гарсан тэсрэлт байсан. Уг тэсрэлтийн долгион - нєлєє зуун зуунийг дамжин оршсоор л байна..Жишээ нь: Марксын онол Орос, Зїїн Европ, Монгол 3т єєр єєрєєр хэрэгжиж байв. Марксын онолыг тэсрэлт гэж авч їзвэл дунд нь Ленин, Сталин гэх мэт долгионийг дамжуулагч нар байж сая Монголд хїлээн авсан байж таарна. Монгол, ер нь аль ч орон їй тїмэн онол, соёл, їзэл бодлын долгионы огтлолцол дээр оршиж байна. Яаж тэсч їлдэх вэ? Амьд амьтан организмийн хувьд ямар нэг долгион авахгїйгээр хєгжихгїй. Орших нєхцєл ч байхгїй. Учир нь тїїнд ямар нэг хїч їйлчлэхгїй байна гэсэн їг. Хїн аливаа юмыг харахдаа гэрлээс ойсон дїрсийг л тусгаж авдаг билээ. Энэ бол бас л долгионы їр дїн. Мода Парисаас эхэлдэг гэж їг байсан. Энэ бас л долгионий эхийг хэлж буй хэрэг. Энэ бїгдийг нуршсны учир хєгжилд зїй тогтол байна. Энэ нь ерєнхий бас тусгайд оршин байдаг. Уг зїй тогтолыг тодорхой загвараар илэрхийлж болно гэж їзсэнийх билээ. Ёрєнхий томъёо байж болох боломжтой юм.

Тухайлбал: F= t*d
F- тэсрэлтийн хїч
d- долгион тарах хурд

Аливаа зїйлийн агуулга, хэлбэр 2 нийцэж байх ёстой билээ. Анх Чингис хааны їед Цагаан сар маань цагаан идээ иддэг сар гэсэн утгатай байж. Тэгвэл одоо эсрэгээр махан сар болсон байх юм. Загас их иддэг байсан Монголчууд загаснаас гарсан нь бас л нэг юм хэлээд байх шиг. Энэ нь цаг хугацааны явцад юмсын агуулга хэлбэр нь єєрчилєгдєж байдаг. Хїмїїс їїнийг анзаарахгїй байвал тїїхэн алдаанд хїргэдэг гэсэн санаанд хїргэж болох юм. Тэгэхээр тухайн їедээ зєв байсан агуулгыг хэрэггїй хэт хоцрогдсон хэлбэр болгодог нэг хїч байна. Энэ юу вэ?


Саар Долгион

Жинхэнэ долгионы хажууд ямар нэг гажуудал гарч болно. Їїнийг ялгахад бэрх . Жишээ нь: Монголд чєлєєт хэвлэл, бас шар хэвлэл гэж байна. Хоюулаа ардчилсан хєдєлгєєн гэх тэсрэлтээс їїссэн долгионууд. Гэтэл нэг нь тодорхой этиктэй байхад нєгєєдєх нь зїгээр л барьцгїй хїн гутааж, сенсаац хєєцєлдєж мєнгє олдог болсон байх юм. Ардчилал ч єєрєє бас анархизм гэх саар долгионоо дагуулж байдаг билээ. Монголд бизнесийн соёлгїй, зорилгогїй дампуу їйлдвэр олон байна. Энэ бол саар долгионы сайхан жишээ. Мєн Оросын (1917) хувьсгал бол саар долгиондоо илїї тїшиглэсэн байсан.


Хїн тєрєлхтєний хєгжилийн мєн чанар

Хїн тєрєлхтєн хоорондоо єрсєлдсєєр ... Хєгжилийн дотоод механизм хєдєлсєєр. Цагийн хїрд эргэсээр … Хєгжилийн шинэ, шинэ їнэлэмжїїд бий болсоор, эзэмшиж чадаагїй нь хоцрогдож зарим нь бїр улс їндэстэнїїдийн эгнээнээс хасагдсаар. Гэхдээ їнэлэмжїїд єєрчилєгдєн шинэчлэгдэж байвч хєгжилийн гол шалгуур єєрчлєгдєхгїй хэвээр байлаа. Энэ нь уралдаанд їл хоцрох, ямагт тэргїїн эгнээнд байх явдал болой. Жишээ болгож Тєвд, Япон 2 -ыг харьцуулж авч їзье. Хэдий нэг нь далайд гарцтайгаараа ялгаатай ч гэсэн энэ 2 оронд ижил талууд бий. Монголо-малай гаралтай Японы ард тїмэн Тєвдїїдээс ялгаагїй бидний тєрєл їндэстэн билээ. 2 уулаа байгалийн болон зан заншилын їїднээс нэг хэсэгтээ дэлхийгээс таслагдан оршиж байв. Аль алинд нь тухайн їедээ шинэ болон хуучирч буй їнэлэмжїїд байлаа. Мэдээж шинэ їнэлэмж тодорхой хугацааны дараа хуучираад ирдэг. Тєвдїїд Хїнээс хамаардаг ухамсарт хєгжилєє удирдаад шинэчлэх тал дээр хэт хїлцэнгїй байв. Тэд ямагт тэргїїн эгнээнд байх шалгуурыг хангаж чадаагїй юм. Тэд шинэ зїйлээс татгалзаж байснаараа гадаад ертєнцєєс хаалттай байснаараа єєрсдийгєє бусадтай харицуулах, єєрсдєдєє шїїмжилэлтэй хандах, улмаар бусадтай єрсєлдєх боломжоо алджээ. Гэтэл Япон. Тэд єєрсдийгєє бусадтай шууд єрсєлдєх шинэ їнэлэмжгїйгээ ойлгомогцоо бусдаас шууд суралцаж эхэлсэн юм. (домогт Meij-ийн їеэс.) 20-р зуунд Япон улс электроникийн їйлдвэрлэлээр дэлхийд тэргїїлж ирсэн нь энэ улс бусдийг гїйцээд зогсохгїй хєгжилийн шинэ їнэлэмж, хэлбэрийг бий болгох чадавхитай болсныг харуулдаг юм аа. Эндээс хєгжилийн тухай бас нэг сургамжтай санаа олж болно. Хєгжил, иргэншил гэдэг маань бусдаас суралцаж єєрийн болгох чадвараар тодорхойлогдоно. Хєгжилийн їнэлэмж гэдэг нь хєгжилийн байнга шинэчлэгдэх, шинэ хэлбэр бий болгох чадамжыг хэмжсэн ойлголт юм. Хєгжил гэдэг маань єєрєє амьдрал гэдэг їгийн адил єргєн утгатай, баялаг санааг агуулдаг. Хэн сэтгэж нээж олж чадна тэр хэмжээгээр энэ їгэнд хангалттай нууц, эрч хїч бий.

Хєгжил - байгалийн (ухамсаргїй хїч)-тэсрэлтээс эх авсан байнга явагдах їйл явц
хєгжил - hаос илїї зохион байгуулагдаж системчлэгдсэн тєлєв
хєгжил - бусдаас суралцах чадвар
хєгжил - тэргїїн эгнээнд байх чадвар
хєгжил - уламжилал, шинэчлэлийн диалектик нэгдэл
хєгжил - цаг хугацаа хожиж баялаг бїтээх їйл явц
хєгжил - сул талаа давуу тал болгох чадвар
хєгжил....


Монголын тїїх.

Дэлхийн хамгийн эртний дайнч гїрнїїдийн нэг Хїннїгээр Монгол угсаатны тїїх эхэлдэг. Модун Шанюу хаан тухайн їедээ хамгийн орчин їеийн сайтар зохион байгуулагдсан арми удирдаж байлаа. Арми - нь Нийгэмийн анхны бїдїїлэгдїї хэлбэр байв. Модун , Хятадын Тан улсын хаантай: - Цагаан хэрэмээс хойших нум сумтны улсыг би захирсугай. Цагаан хэрэмнээс урагши бїс, малгайтны улсыг чи захирсугай гэж гэрээ байгуулж байсан нь (улс тєрийн) тїїхэн дэхи анхны гадаад дипломат хэлцэл биз. Монгол тулгар тєрийн тїїх Чингис хаанаар эхэлдэг. Тэр їеийн хєгжилийн їнэлэмж нь дайнч байлдаанч, бусдыг байлдан эзлэх, єєрийгєє хамгаалах чадвар байсан юм аа гэж тодорхойлж болмоор. Чингис хаан тухайн цаг їеийнхээ дэлхий дээрхи хамгийн тэргїїний технологи (оньсон техник, нум сум, морит арми), мэдээллийн систем (єртєє) -ийг ашиглаж дэлхийн улс тєрийн бодлогыг тодорхойлж байлаа. Эдгээр тэргїїний супэр чадварыг эзэмшиж чадсанаас нь їзэхэд Чингис хаан єєрєє супэр хурц хар ухаантай байсан байж таарна. Тїїнээс биш хэн нэг догшин, омогтой xїн баахан зэрлэгїїдийг дагуулаад соёлжиж иргэншсэн нийгэм бїхий хїчирхэг улсуудийг удаа дараалан хиар цохиж байлдан дагуулна гэдэг юу л бол. Тэр їед тийм (зэрлэг догшин бїдїїлэг) аймагууд хойд далайгаас Энэтхэгийн далай хїртэл хэдэн мянгаараа бэлчиж байсан билээ. Их Монгол гїрэн дэлхийн худалдаа, шинжлэх ухаанд шууд ба шууд бус олон эерэг нєлєє їзїїлсэн юм.. Ер нь Монголчууд Хїннї, Аваар, Их Монгол, Тємєрийн эзэнт улс цус асгаруулсан дайн байлдаан бїхий тїїхээрээ л алдартай улс юм гэж її. Їгїй. Дэлхийн анхний дархан цаазат газар, ємд, оньсон техник, нїїрс шатаах, цаасан мєнгийг хэрэглэж байсан туршлага, глобали хэмжээний худалдааг аюулгїй зохион байгуулж байсан гээд єнєєгийн дэлхийн хїн тєрєлхтєний байгуулалд зохих нєлєє ул мєрєє їлдээсэн олон баримт байна. Єєр бидний мэдэхгїй хичнээн олон зїйлсийг санаачлаад патентаа бусдад алдсан бол. Чингис хааны нэгдмэл татварын систем, єртєєний алба, их засаг хууль бїхий їндэстэнїїдийг нэгтгэсэн дэлхийн улс байгуулах гэсэн суут санаа одоо ч утга учираа алдаагїй л байна, Европын эрдэмтэд ч энэ талаар судалж дїгнэлтээ гаргасан байдаг. Мєн тэд ганцхан Монголчууд л зэрлэг балмад байсан гэсэн їзэлд их болгоомжтой хандах боллоо ... 1976 онд Петер Брэнт Монголын эзэнт гїрэний тухай номоо Лондонд хэвлїїсэн байна. (Герман хэл руу 2 ч удаа орчуулагджээ.) Тїїнд: Бїдїїлэг харанхуй їе тэднээр (Монголчуудаар) дууссан гэж Хїн тєрєлхтєн найдаж болох уу? Тэд балар харанхуйгаас гарч ирээд гэрэл харсан. Тэгээд айхдаа тэр гэрлээ унтраах гэж оролдсон гэж Монголчуудийн байлдан дагууллийг тайлбарлажээ. Тэгээд тэр цааш нь гэхдээ одоо бидний байдал ч тэр їеэс дээрдэхгїй байна. Бид Монголын тїїхээс сургамж авах ёстой гэсэн байх юм. Соёл иргэншилт Европ хоёр том дэлхийн дайныг єдєєж хэдэн сая Хїнийг золиослон одсон. Уг номоо бичиж байхад нь ч гэсэн Хїйтэн дайний їе эхлээд Хїн тєрєлхтєнийг дахин айдас нємєрсєн байсан биз.

Юань гїрний їед Монголчууд Ємнєд Азид мєнгє олборлож, Япон руу дэлхийн хамгийн том усан флот илгээж, Хар Хориныг олон їндэстний, мулти соёлын тєв болгон байгуулж байлаа. Гэвч дараа нь хоорондоо эвдэрч бутарч эхэллээ. Хоорондоо хэт зєрчилдєх нь хєгжилд биш эс хєгжилд аваачдаг ажээ. Удалгїй шарын шашинд орсноороо нэг туйлшрал нєгєє туйлшралаар солигдов. Хєгжлийн тэнцвэр нэгэнт алдагдаж хєгжилийн байх ёстой зєрчилтэй талыг хэт їгїйсгэж байв. Тухайлбал хїний хэрэгцээ бол шунал. Шунал бол нїгэл гэсэн шашны онол хїчтэй ноёрхож байв. Ингэснээр хэрэгцээгээ хангаж биш харин їгїйсгэж, дарж номхотгож амьдрах болов. Европд їїний эсрэгээр хэрэгцээгээ хангаж амьдрахыг Хїний салшгїй шинж гэж їзэх болов. Хэрэгцээ хангагдвал шинэ хэрэгцээ їїснэ. Мєн шинэ чанар, шинэ їнэлэмж ч Хїнд бий болдог байна. Жишээ нь: Хїн хєгжим сонсох хэрэгцээнээс цуур гэх мэт энгийнээс илїї боловсронгїй тєгєлдєр хуур мэт хєгжмийн зэмсэг їїсэв. Мєн хєгжимийг амьдаар нь биш гэхдээ сонсож болохоор хадгалах хэрэгцээнээс пянз, кассэт одоо CD їїсжээ. Хїний хэрэгцээ хєгжилийн нэг тїлхэгч хїч болдог ийм жамтай. Бас нэгэн жишээ. Суурин иргэд ба нїїдэлчид аль аль нь хїйтнээс, араатнаас хамгаалах ахуйгаа дээшлїїлэх гэсэн ижил хэрэгцээтэй байв. Нэг нь гэр, нєгєєдєх нь тогтвортой суурь бїхий байшинг сонгосноороо л хэлбэрийн анхний ялгаа гарч байгаа юм ... Тэд анх адилхан л агуйд хорогдож байсан байж таарна. Монголын тїїхийн хэсэг рїїгээ эргэж орьё..

Хєгжилийн дотоод байгалийн хїч, болон ухамсарт хєгжилийн харилцаа Монголчуудийн нєлєєнєєс гарчихсан байлаа. Монголчууд ч ухамсартай зєв залах оролдлогыг аргаа олж хийхгїй л байлаа... Монголд шинэ нээлтїїд гарах боломж байсан ч манай нийгэм нїїдлийн шинжтэй, дайн тулаанд тїшиглэсэнээс болж, шинэ їнэлэмжїїдийг хайхрахгїй, хайхарсан ч тэр их дайн тулаан, нїїдлийн їр дїнд хадгалагдаж, уламжилуулж чадахгїй мартдаг байв. Хєгжилєє баталгаажуулах чадвар Монголчуудад дутагдаж байжээ. Дэлхий дээр болж буй дэлхийн ирээдїйг єєрчлєх нээлтїїд, хєгжилийн уритач нєхцєлїїдээс Монгол улс тасарч їлдсэн юм. Монгол улс Манжын хараанд харицангуй бие даасан бодлого явуулах бололцоогїй байв. Хаалттай байлгах сонирхол Манжуудад ч байсан биз. Дотооддоо Ноёдууд, лам нарын эрх мэдлийн тєлєєх тэмцэл ширїїсэж, ард тїмэн нь мухар сїсэгт хэт автан байв ... 1911 онд гарсан їндсэний эрх чєлєєний хєдєлгєєнєєр Монгол Улс харицангуй бие даасан бодлого явуулах боллоо. Удахгїй 1921 онд Ардын хувьсгал ялж Орос орноос коммунизмыг хуулж эхэллээ. Дэлхийн 2-р дайны їед Азидаа л аварга Японы эсрэг цэрэг дайны ажиллагаанд оролцох хїртлээ нилээд чадавхитай болсон байлаа. УБ болон бусад хот байгуулалт, аж їйлдвэржилт, Монголчуудын амьдралын хэв маягт цоо шинэ єєрчлєлт авчиржээ. Харин социалист эдийн засаг нь хєгжилийн бодит диалэктикээс гадуур, зохиомлоор оруулсан хєрєнгє оруулалт байсан нь одоог хїртэл їргэлжилж буй шилжилтийн гэх хямралаас харахад илэрхий. Єнгєрч буй 20-р зуун Монгол улсын хувьд дахин сэргэн мандалт, гадаад бодлого, дипломат аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан дэвшилт їе байлаа ... Энэ утгаараа 13, 20 р зуун ижил мэт. Ялгаатай нь 13р зуунд зэр зэвсгийн хїчээр тєрєє байгуулсан байв. Гэвч аль аль їед нь Монголчуудад ЭДИЙН ЗАСГИЙН хэмээх хєгжилийн бїтээлч хїч дутаж байв. Бусдаас булаах сэтгэлгээ маань бусдаас гуйх сэтгэлгээгээр солигдов. Тэгэхээр 21- р зуун Монголчуудын хувьд эдийн засаг, технологийн тусгаар тогтнолын зуун байгаасай.


Европийн тїїхээс ...
Одоогийн Европын холбоо байгуулагдах эхлэл 1307 онд тавигдсан гэдэг нь жирийн нэг тохиолдол биш байсан биз. Пиэрcэ Дубойс хэмээх эр Европын улсуудыг нэгдсэн хамгаалалтын тогтолцоотой болгохыг санал болгон шаардаж байжээ. Монгол гїрэн сулран доройтсоны дараа Европчууд Ази, Европыг холбосон худалдааны замыг дахин сэргээж, эзэмшихийн тулд далайн тээвэр, ер нь газар зїйгээр шургуу судалгаа явуулж эхэлсэн билээ. Энэ их оролдлогууд нь Америкийг нээх уридач нєхцєл болсон байж болох юм. Европууд шар арьстны аюулаас мєн євєр хоорондоо байлдахын тулд илїї боловсронгїй галт зэвсэгийг бодож олжээ. Энэ мэтчилэн технологийн шинэ эрэмбэд гарсаар байлаа. Европ дотор хїн їнэмшихийн аргагїй хурц єрсєлдєєн, харгис хядлага, шашны хавчлага, мєн бие биенээ захирахын тєлєє дайн тулаан байнга гарсаар байлаа. Яваандаа тэд эрдэм мэдлэг, соёл урлаг, мєнгє, санхїї гээд єрсєлдєж болох бїхий л зїйлээр їзэж тарах болов. Энэ бїгдийн хїрээнд Хїний сэтгэхїй хєгжих болов. Хїний сэтгэхуй хєгжих хирээр Хїн байгалиасаа тасархай болохоо ухамсарлаж єєрсдийн Байгаль болсон Хїний Нийгэмийг боловсронгуй болгохыг зориж байв. Хїний эрх чєлєє, ардчилсан бїгд найрамдах ёс гэх мэт асуудлаар эрдэмтэд хоорондоо єрсєлдєн судалцгааж бас бие биенээсээ суралцаж байлаа ... 20-р зуунд Европчууд эрдэм мэдлэгийн тєлєє, шинэ нээлтїїдийн тєлєє тїїнийгээ зэвсэглэлд ашиглах єрсєлдєєнд хоцорц эхэллээ. Америк, Орос 2 энэ тал дээр аль хэдийнэ санаачилгыг гартаа авч Европын дэлхийн бодлогод нєлєєлєх нєлєє нь сулраад ирлээ. Шалтгаан нь бас л хоорондын зєрчил, єєрсдийгєє шинчлэх, дайчлах чадвар дутсантай холбоотой. Тэд (Европчууд) хэрхэн хєгжиж улмаар дэлхийд соёлоо тїгээж чадав аа. Ямар шалтгаан байв. Монголчуудаас илїї ямар нэг давуу тал тэдэнд байв уу? Мэдээж байсан. Тэгвэл яг юу? Европчууд мэдлэгээ хойч їедээ їлдээхийн тулд сургуулиудийг олноор байгуулж байсан нь тэдний хєгжилийн нэг нууц байгаад зогсохгїй єнєєгийн Хїн тєрєлхтєний боловсролын системийн їндэс болж єгчээ. Хїний юмийг дээрэмдэн булаах биш харин єєрєє хийж бїтээх єєр бусдад байгаагаас илїїг бодож олж бий болгоно гэсэн Европчуудийн сэтгэлгээ ноёрхох болсноор ХЄГЖИЛ гэдэг ойлголтыг шинэ тєвшинд авчирлаа … Тэд хєгжилийн мєн чанарыг танин мэдсэнээр тїїний нууцад нэвтэрч тїїнийг залж чадаж байна. Гэвч тєгс (perfect) эсэх нь эргэлзээтэй. Тэд эрэл хайгуул хийсээр ... Бид ч їїнээс хоцрох ёсгїй.


Санал болгох нь..

Бидний Монголчууд їїний тулд яах ёстой вэ? Хамгийн тїрїїнд єєрсдийн хєгжилийн философитой болмоор. Амин чухал зїрх нь юу вэ? Хєдєлгєх хїч нь юу байх вэ ? Шаардлага, хэлбэр гэх мэтээр зєв зїйтэй задлаад зориуд сайн судалмаар. Дараа нь бїтэц, зохион байгуулалтыг нь зєв угсарч хїчирхэг, байнга шинэчлэгдэх чадвар бїхий систем бїхий онолтой болох хэрэгтэй байна. Їїнийг бїдїїн тоймоор Монгол ахуйгаар тєсєєлєєд їзье. Сайн модоор урлаж, чанартай будгаар будсан хана, їїд, хаалга, багана тооно бїхий гэр їнэхээр сайхан харагддаг. Гэтэл ядаж хийсэн уньтай, муруй хана, эргэсэн тооно, тоос шороонд дарагдсан бїрээс, уранхай навсархай гэр ямар харагддаг билээ. Бас нэг адилтгал. Суурин иргэд байшин саваа цахилгаан, сантехник, цэвэр бохир усний системээр тоноглож улам хєгжїїлжээ. Материал бїр нь чанартай, сїїлийн їеийн технологиор хийгдэх болов. Гэтэл бидний Монголчууд. Яндан шил нэмж цахилгаан утас (суурин газраа) оруулж радио, зурагт нэмснээс єєрєєр гэрээ тєдийлєн хєгжїїлсэнгїй. Ер нь сїїлийн 500 жил бараг єєрчлєгдєєгїй гэж хэлж болно. Юу хэлэх гээд байна вэ гэхээр бидний сэтгэлгээ єєр юм. Гэвч Хїн тєрєлхтєний хєгжилийн мєн чанар, агуулга ижил. Тиймээс єєрсдийнхєє єгєгдєл (нїїдлийн ахуй) -ийг бодолцсон шинэ онолын системтэй болмоор байна. Їїний їр дїнд Монголчуудад сэтгэлгээний хувьсал магадгїй тэсрэлт явагдах учиртай. Эдийн засаг, улс тєрийн хєгжилийг сэтгэлгээний шинэчлэлгїйгээр хангаж чадахгїй. Одоо буй тогтсон stereotype-yyд нь ирээдїйд їл итгэх, архидалт, бие биенээ хулхидах гэх мэт їзэгдэлээр илэрч байна. Ийм хїмїїс олон буй нийгэмд шинэчлэл ярих нь утгагїй юм. Энэ сэтгэлгээний шинэчлэлийг хийхэд судалгаа, Хїн бїрын оролцоо, эрмэлзэл ялангуяа сурталчилгаа чухал. Хамгийн гол нь ерєнхий концэпц - буюу шинэ гїн ухаанаа маш ойлгомжтой энгийн тодорхойлж Хїн бїрт хїртээлтэй байхаар томъёолох нь эхний алхам болох байх. Чингис хаанаас хойшхи Монголчуудын алдааг давтахгїй тулд дотоодын хэт зєрчил эсвэл хэт хоцрогдолт гэх мэт туйлшралуудаас зайлхсийх ёстой. Мэдээж шинэ бий болох їндэсний онол маань хяналтын буюу їндсэн шугам болж єгнє. 21р зуун хїртэлхи Монголын тїїх бидний тулах цэг болно. Хєшїїрэг нь орчин їеийн дэлхийн хєгжилийн суулийн їеийн ололтууд байх болно. Бид тулах цэгээ зєв тодорхойлоод хєшїїрэгдвэл бага хїч зарж цаг хугацаа хэмнэнэ. Буруу хєшїїрэгдээд байвал хїч, цаг хугацаа алдсаар байх болно. 1990 ээд оноос хойш Монголд гадаад, дотоодын тусламж дэмжилэгээр улс тєр, нийгэм, эдийн засгийн болон эрх зїйн маш олон хєтєлбєрїїд хэрэгжлээ. Тїмний амьдрал олигтой дээшилэхгїй байна. Їїн дээр бид нэг зїйлийг мартаад байх шиг. Хїмїїсийн сэтгэхїйд гарсан тэсрэлт ухамсаргїй явагдаад байгаа юм. Їїнийг ухамсартай залах цаг болжээ. Їїнд хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлїїд, (интэрнэтийн) їїрэг ч их билээ. Хїмїїс бие биенээ буруутгах гээд байх нь утгагїй харин системээ судлаад системийн гажиг хєгжил, сєрєг буюу саар долгионы буруу юу., Хїний буруу юу гэдгийг ялгаж тодорхойлох нь илїї дээр. Алдаа маань хаана байгааг тодорхойлохын тулд судалга явуулдаг байх ёстой.

Бас дахин санал болгох нь
Монгол Хїний сэтгэхїйд таарсан рекламуудийг шинэ stereotype (олон нийтийн сэтгэлзїйд тогтсон тєсєєлєл) бий болгох зорилгоор явуулж ухамсартай залах шаардлага зайлшгїй байна гэж їзэж байна. Жишээ нь: Хєл дээрээ донгож тэнцэн буй 2 ойтой хїїгийн єхєєрдєм зураг аваад гудамж, автобус аль Хїний нїдэнд тусах газар аятайхан томоор байрлуулъя. Хїїгийн булчинлаг, булбарай бие, сониуч харц энэ бїгд бїх Хїнд хайр тєрїїлж байх учиртай. Доор нь : - Монголын эдийн засаг хєлд орж байна. Хїн бїр дэмжигтїн гэсэн утга бїхий бичиг байх юм. Хїмїїс уг рекламыг харсанаар эдийн засгийнхаа мєн чанарыг ойлгох болно. (Шинэ эдийн засаг!) Тїїнээс биш олон нийт маань эдийн засгийг хэт хийсвэр хол, бараг л - эдийн засаг бол улс тєрийн бохир тоглоомын талбар гэх маягаар хїлээж авч, тєсєєлж байна. Монголчууд нанотехнологи, биотехнологид єрсєлдєх бэлтгэлээ базаамаар (тэргїїн эгнээнд байх зарчим). Монгол энэ тал дээр нээлттэй бодлого явуулбал ямар вэ? Монголд энэ чиглэлээр хийгдэх хєрєнгє оруулалтыг (лаборторио оруулж ирэх зєвшєєрєл г.м.) дэмжих шаардлагатай ... Ажиллах хїчний 10 хувийг Монгол эрдэмтэд 5 жилийн драаа 30 хувийг гэх мэтээр ахиулсаар яваандаа Монголчууд энэ чиглэлээр бэлэн ажиллах хїчинтэй болох юм биш її? Одоо биш юм гэхэд 10, 20 жилийн дараа їр єгєєжєє єгч л таарна. Одоо биш юм гэхэд 50 жилийн дараа дэлхий энэ 2 шинжлэх ухаанаар ид єрсєлдєж л таарна. Бид бас л хоцрох гэж її?

Монголчуудын засаглалын тєлєє тэмїїлдэг онцлогийг ашиглая. Ингэхдээ бие биенийхээ эсрэг биш харин нэг зїгт хєтєлдєг механизм бий болгомоор. Ер нь ухамсаргїй байгалийн хїчийг їгїйсгэж няцаах нь нэг их їр дїнд хїргэхгїй. Монголчууд хэт их амбицтай, хувиа хичээсэн, хор найруулахдаа гарамгай, иддэг уудаг гэх мэт бие биенээ хэт їгїйсгэх нь хортой. Харин Монголчуудын энэ инстинкт буюу ухамсаргїй хїчийг зєв тийш нь залах, хєгжїїлэх хэрэгтэй. Хїн бїрийг єєрийгєє илэрхийлэх, тэсрэх боломжыг нь хангаж єгєх ёстой.


Сэтгэлгээний тэсрэлт
Їїний долгионы хїчинд эдийн засаг, соёл урлаг маань сэргэх болно. 1990-ээд онд улс тєрийн ардчилалын тєлєєх тэсрэлтийн ухамсаргїй хїч їїргээ гїйцэтгээд одоо илїї ухамсартай зохицуулалтыг шаардах болжээ. Мєн саар долгионых нь їйлчлэлийг багасгах улмаар зогсоох нь бас нэгэн уридач нєхцєл болох юм аа.

Отгончулуу - otgochuluu.chuluuntseren@mailbox.tu-dresden.de


© Uraldaand irsen bu'teeliig tu'und oroltsogchod bolon zohion baiguulagchidiin
zo'vshoorolguigeer hevlen niitleh, tu'geehiig horiglono.

.
. .